Энэ мэдээ хуучирсан буюу 2020/08/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

БНХАУ-д зорчих хүсэлтээ өгсөн 170 гаруй иргэний асуудал тодорхойгүй байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 46 секунд

БНХАУ нь 2020 оны гуравдугаар сарын 23-ны өдрөөс гадаадын иргэдийг хилээрээ нэвтрүүлэхгүй байх шийдвэр гаргасан.

БНХАУ-д зорчих хүсэлт гаргасан Монгол Улсын 170 гаруй иргэний хүсэлтийг Гадаад харилцааны яам хүлээн аваад байгааг тус яамнаас мэдээллээ.

Эдгээр хүний 110 орчим иргэн нь холимог гэр бүл буюу Монгол-БНХАУ-ын иргэд хоорондоо гэр бүл болсон байгаа бол 60 гаруй Монгол иргэний бизнес, ажил зэрэг нь БНХАУ-д байдаг учир тус улсад зорчих хүсэлтэй. Мөн энэ дотор бага сургуульд суралцдаг сурагчид багтаж байгаа аж.

БНХАУ-д суралцдаг 12 мянга орчим монгол оюутан байдаг бөгөөд 2020-2021 оны хичээл нь хэзээ эхлэх нь тодорхой болоогүй бөгөөд БНХАУ-ын зүгээс оюутнуудыг хэрхэн сургуульд нь суралцуулах шийдвэрээ гаргаагүй байна.

Одоогоор оюутнуудын хувьд БНХАУ-руу зорчих хүсэлт хараахан гаргаагүй бөгөөд БНХАУ-ын тал шийдвэрээ гаргасны дараа уг асуудал тодорхой болох юм байна.

Монгол, Хятад улсын хооронд "Ногоон гарц" түр журам үйлчилж буй бөгөөд энэхүү түр журмаар БНХАУ-ын тал зөвхөн ачаа тээврийн жолооч нарыг хоёр улсын хилээр нэвтрүүлэх, буцаан оруулах асуудлыг зөвшөөрч буй бөгөөд бусад зоригчийг нэвтрүүлэхгүй гэдгээ мэдэгдсэн учир БНХАУ-д түр болон удаан хугацаанд зорчих хүсэлт гаргасан иргэдийг тус улс руу явуулах боломжгүй байгаа талаар Гадаад харилцааны яам мэдээллээ.

Монгол Улсын өсвөрийн баг тамирчид ОУ-ын сагсан бөмбөгийн холбооны ур чадварын тэмцээнд өрсөлдөж байна
Монгол Улсын өсвөрийн баг тамирчид ОУ-ын сагсан бөмбөгийн холбооны ур чадварын тэмцээнд өрсөлдөж байна
 
Хөрөнгө оруулагчдад “Сэлбэ 20 минутын хот” төслийн нээлттэй боломжуудыг танилцууллаа
Хөрөнгө оруулагчдад “Сэлбэ 20 минутын хот” төслийн нээлттэй боломжуудыг танилцууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/08/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.