Олон Улсын сагсан бөмбөгийн холбоо 5х5 төрлийн U17 хүртлэх насны тамирчдын дунд FIBA U17 Skill Challenge онлайн видео тэмцээнийг зохион байгуулж байна.
Азийн бүс нутагт Австрали, Шинэ Зеланд тэргүүтэй далайн бүсийн улсууд нэмэгдсэн ба Монгол Улсын эрэгтэй баг Иран, Тахити, Самоа, Шинэ Гвиней улсуудтай нэг хэсэгт оржээ. Харин манай эмэгтэй баг Тайланд, Ливан, Тахити, Гуам зэрэг улсуудтай нэг хэсэгт өрсөлдлөө.
FIBA U17 насны Дэлхийн аваргад оролцох эрхээ авсан 16 баг шууд үндсэн хэсэгт өрсөлдөж байгаа бол манай улс нэмэлт эрхийн төлөө урьдчилсан хэсгээс ийнхүү өрсөлдөж эхэлж байна. Тэмцээний дүн маргааш гарах ба Ази тивээс 2 улс эрхээ авч Дэлхийн 16 улстай өрсөлдөх юм.
Олон Улсын сагсан бөмбөгийн холбоо /ФИБА/-гийн U17 насны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн (5x5) болохоор төлөвлөгдсөн байсан ч цар тахлын улмаас хойшилсон тул ийнхүү онлайн тэмцээн зохион байгуулж буй юм.
Л.Дэлгэрмаа