Нүүрсний хэргийг хянан шалгах түр хорооны хоёр дахь шатны нээлттэй сонсгол өнөөдөр гурав дахь өдрөө үргэлжилнэ. Нийт хоёр асуудлаар хянан шалгагч, шинжээчийн дүгнэлтийг сонсох юм. Тухайлбал,
“Тавантолгой түлш” ХХК-ийн үйл ажиллагаа, Загийн усны хоолойгоос ус татах шугам хоолойн барилга угсралтын ажлын талаар сонсоно. Нийт 20 гэрчийг дууджээ. Тодруулбал,
- Ж.Батбаясгалан НИТХ-ын дарга
- Ц.Даваацэрэн "Тавантолгой түлш" ХХК-ийн гүйцэтгэх захирал
- М.Ганбаатар БОАЖ-ын дэд сайд
- П.Амарцэцэг Ерөнхий нягтлан бодогч
- С.Бэлэгдэмбэрэл Ерөнхий нягтлан бодогч
- М.Жавхлан "Тавантолгой түлш" ХХК-ийн Зүүн үйлдвэрийн Ерөнхий инженер
- Т.Тулгабат "Тавантолгой түлш" ХХК-ийн худалдан авалтын мэргэжилтэн
- Г.Гансүх "Тавантолгой түлш" ХХК-ийн гэрээний мэргэжилтэн
- Б.Ганхуяг "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн гүйцэтгэх захирал асан
- Х.Батсайхан Ажлын хэсгийн дарга, Захиргаа удирдлагын газрын дарга
- Б.Мөнхбаатар Ажлын хэсгийн гишүүн
- М.Батбаяр Ажлын хэсгийн гишүүн
- Т.Золжаргал Ажлын хэсгийн гишүүн
- Б.Батсайхан Дотоод хяналтын газрын дарга
- Ж.Амгаланбаяр Ажлын хэсгийн гишүүн
- Б.Баярцэцэг Ажлын хэсгийн нарийн бичгийн дарга
- Л.Баярмагнай Стратеги, төлөвлөлт, төслийн газрын дарга
- Х.Баярсайхан “Набсан” ХХК-ийн Ерөнхий захирал
- И.Аюушжав "Эс Энд Эй" ХХК
- Х.Чинбат “ЧММ” ХХК-ийн Ерөнхий захирал нарын хүмүүс багтаж байна.
Сануулахад, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Ганхуягийг гэрчээр оролцуулах хүсэлтээ Түр хорооноос гаргасан боловч шүүх эцэслэн шийдвэрлээгүй учраас сонсголд оролцуулах боломжгүй гэсэн юм.