Орон сууцад гал гарч 3 том хүн 4 хүүхэд нас барсан талаар бид мэдээлсэн. Долоон хүний нэг нь галын дуудлагын дагуу үүрэг гүйцэтгэж байсан Онцгой байдлын байгууллагын алба хаагч юм байна. Тэрбээр, галыг унтраахаар ажиллаж байхдаа угаартаж, нас баржээ.
Цагдаагийн байгууллагаас урьдчилсан байдлаар гацуур модны гэрлэн чимэглэлээс гал алдсан байж болзошгүй гэх мэдээллийг өгөөд буй юм.
Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 07:10 цагийн үед ...... хотхоны 4 давхрын айлд гал гарлаа гэх дуудлага, мэдээлэл Цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн байдаг.