Хянан шалгах Түр хорооноос зохион байгуулж буй нүүрсний хоёр дахь шатны сонсгол хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Энэ үеэр, "ЭТТ" ХК-ийн ТУЗ-ийн дарга асан Ч.Сайнбилэг,
"2013 онд гаднын гэрээт олборлогчийг оруулж ирэх шаардлагыг дээрээс тавьсан юм шиг байна лээ. Ингээд судлахад ОУ-ын тендер зарлахад 4 компани орсон байна лээ. Гэтэл "Эрдэнэс Тавантолгой"-н олон улсын тендерт Оросууд орж ирээд "Баяр дарга аль дээр манайхаар хийлгэнэ гэж хэлчихээд яагаад ингэж байгаа юм" гээд учир зүггүй уурлаад гарсан байдаг" гэлээ.