Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Гацуур модныхоо гэрлэн чимэглэлийг нэг цагаас илүү АСААХГҮЙ БАЙЦГААЯ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 3 секунд

Шинэ жилийн баяр хаяанд ирсэн эдгээр өдрүүдэд айл бүрийн хойморт ганган гацуур сүндэрлэдэг. Гэртээ шинэ жилийн уур амьсгал оруулж, хүүхдүүддээ баяр хөөр бэлэглэх гэсэн эцэг эхчүүд гацуур модоо өнгө өнгийн гэрлэн чимэглэлээр ороож чимэглэдэг. Харамсалтай нь гацуур модны гэрлэн чимэглэлийг удаан хугацаанд асаалттай орхисонтой холбоотойгоор гал алдаж, амь нас, эд хөрөнгөөрөө хохирох тохиолдол их гарч байна.

Тухайлбал, өнгөрсөн амралтын өдөр БГД-ийн дугаар тоотод хаягтай айлын гацуур мод шатаж, гурван хүүхэд угаартсан харамсалтай үйл явдал болсон. Харин өнөөдөр өглөө Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт .... хотхоны 4 давхарын айлд гацуур модны гэрлэн чимэглэлтэй холбоотой гал гарсаны улмаас 3 том хүн, 4 хүүхэд нийт 7 хүний амь нас хохирсон харамсалтай хэрэг гарсан байна.

Гацуур мод шатамхай чанар өндөр байдаг учраас гал алдсан үед амархан шатах эрсдэлтэй байдаг гэдгийг холбогдох албаныхан анхааруулж, сэрэмжлүүлсээр байгаач гацуурын гэрлэн чимэглэлийг олон цагаар асаалттай байлгах, гацуур модоо зуух, халаагуур, дулааны эх үүсвэртэй ойрхон байрлуулах гэх мэт хариуцлагагүй үйлдлээс үүдэлтэй гал алдаж, амь нас, эд хөрөнгөөрөө хохирох тохиолдол гарсаар байна.

Тиймээс болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлж, гацуур модныхоо гэрлийг нэг цагаас илүү асаахгүй байх, гэрлэн чимэглэл нь гэмтэлтэй эсэх, халалт үүссэн эсэхийг тогтмол шалгах, тэжээлийн утасны орооцолдоог гаргаж хэрэглэх, бага насны хүүхдийг асран хамгаалах хүнгүй орхихгүй байхыг онцгойлон анхааруулж байна.

Я.Батсуурь: Цагаанхадыг хаахад Хятадууд хүчтэй эсэргүүцэж байсан. Тэнд байгаа Хятадын компаниуд л ашиг хийдэг
Я.Батсуурь: Цагаанхадыг хаахад Хятадууд хүчтэй эсэргүүцэж байсан. Тэнд байгаа Хятадын компаниуд л ашиг хийдэг
 
ДҮР: Жүжигчин Ц.Ганзориг “Овжин охид“-ын Сампилын дүрээ 23 жилийн дараа эргэн дурслаа ...
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.