Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж, бүсчилсэн тойргийн шийдлийг УИХ-аар хэлэлцүүлэхийг дэмжжээ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
0 минут 55 секунд

Эрх баригч намаас бүсчилсэн тойргийн жагсаалттай болох шийдэлд санал гаргаж, үүний хүрээнд өнгөрөгч долоо хоногт улс төрийн намуудтай зөвшилцөнө гэдгээ МАН-ын бүлгээс мэдэгдсэн. Түүнчлэн өчигдөр АН-ын Улс төрийн зөвлөлөөс УИХ-ын сонгуулийн тойргийг томосгож, бүсчилсэн хэлбэрээр зохион байгуулахыг дэмжиж буйгаа илэрхийлсэн. Тэгвэл өнөөдөр /2023.12.18/ өглөө 08.00 цагт МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж, бүсчилсэн тойргийн шийдлийг дэмжиж, шийдвэрээ МАН-ын бүлэгт танилцуулсан аж. Яг одоо МАН-ын бүлгийн хуралдаанаар тойргуудыг хэрхэн бүсчлэх талаарх асуудлыг хэлэлцэж байна. Ийнхүү улс төрийн намууд зөвшилцсөнөөр бүсчлэлийн асуудлыг энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцүүлж, тогтоол гаргах процесс үргэлжлэх бололтой.

Д.Батцогт: Х.Нямбаатар хуулиас давж эрх мэдлээ хэрэгжүүлсэн ноцтой шийдвэрүүдийг гаргаж байна
Д.Батцогт: Х.Нямбаатар хуулиас давж эрх мэдлээ хэрэгжүүлсэн ноцтой шийдвэрүүдийг гаргаж байна
 
Эмэгтэйчүүдийн улс төрийн манлайлал, эдийн засгийн эрх чөлөөг дэмжсэн улс орон ядуурлыг бууруулж, өрсөлдөх чадвараа нэмэгдүүлдэг
Эмэгтэйчүүдийн улс төрийн манлайлал, эдийн засгийн эрх чөлөөг дэмжсэн улс орон ядуурлыг бууруулж, өрсөлдөх чадвараа нэмэгдүүлдэг
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.