Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Политехник коллежийн дотуур байр ашиглалтад орлоо

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 0 секунд

Боловсрол, шинжлэх ухааны яамны захиалгаар, улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Увс аймгийн Улаангом политехник коллежийн дотуур байрын барилгад 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдөр байнгын ашиглалтад хүлээн авах комисс ажиллаж ашиглалтад хүлээн авлаа. Тус дотуур байр 300 оюутны хүчин чадалтай аж.

Тус төсөл, арга хэмжээ нь Монгол улсын 2019 оны төсөвт анх 4.3 тэрбум төгрөгөөр тусгагдаж байсан бөгөөд 2023 онд 6.8 тэрбум төгрөгийн төсөвт өртгөөр "Амарсанаа" ХХК гүйцэтгэж барилга байгууламжийг байнгын ашиглалтад хүлээлгэн өгсөн байна.

Барилгын тохижилтын ажлын зураг төслийг "Чулуутын багш" ХХК батлуулж, захиалагчийн хяналтыг аймгийн Газрын харилцаа, Барилга хот байгуулалтын газар гүйцэтгэж ажилласан байна.

БЕГ

ӨГЛӨӨНИЙ МЭНД: Өнөөдөр нийслэлд -22 хэмийн хүйтэн байна
ӨГЛӨӨНИЙ МЭНД: Өнөөдөр нийслэлд -22 хэмийн хүйтэн байна
 
МИАТ ТӨХК Улаанбаатар-Истанбул-Улаанбаатар чиглэлд 1+1 үнэгүй тийзийн урамшуулал зарлалаа
МИАТ ТӨХК Улаанбаатар-Истанбул-Улаанбаатар чиглэлд 1+1 үнэгүй тийзийн урамшуулал зарлалаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.