Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

О.Номинчимэг: Ирэх онд 75-100 айлыг дулаалахаас эхлээд төсөлд хамруулж, яндангүй болгон, цэвэр эрчим хүч рүү шилжүүлнэ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
2 минут 22 секунд

Нийслэлийн зүгээс НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, Азийн сан, “URECA” ХХК, “Гэр өргөө” ТББ-тай хамтран Улаанбаатар хотын яндангийн тоог бууруулах зорилгоор гэр хорооллын айл өрхүүдийг сэргээгдэх эрчим хүчний хэрэглээнд шилжүүлэх туршилтын төсөл хэрэгжүүлж буй. Төслийн хүрээнд айл өрхүүдийн дулаан, цахилгааны эх үүсвэрийг сэргээгдэх эрчим хүч ашиглан шийдэхийн зэрэгцээ дулаалга хийж, үүний үр дүнд тухайн айл зуух, түлшний хэрэглээг халж, агаарт ялгарах бохирдол, хүлэмжийн хийг бууруулж байгаа юм. Үүнтэй холбоотойгоор Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч О.Номинчимэг болон НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, Азийн сан, “URECA” ХХК, “Гэр өргөө” ТББ-ын төлөөлүүд төсөлд хамрагдсан өрхийн гишүүдтэй уулзан, нөхцөл байдалтай танилцав. Одоогийн байдлаар уг төсөлд таван айлыг хамруулаад буй. Ингэхдээ өрх толгойлсон эмэгтэйчүүдийг дэмжих бодлого хэрэгжүүлж байгааг албаныхан онцолсон юм.

Нийслэлийн Засаг даргын орлогч О.Номинчимэг "Хүйтний улирал эхэлсэн ч тухайн айлыг дулаалахаас эхлээд төслийг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ. Үүнд тулгуурлан ирэх онд 75-100 айлыг төсөлд хамруулж, яндангүй болгон, цэвэр эрчим хүч рүү шилжүүлнэ. Уг төсөл нь Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулахад эерэг нөлөө үзүүлж, тухайн айл өрхийн амьдрах орчин сайжирч байна. Цаашлаад Монгол Улсын Парисын хэлэлцээрээр хүлээсэн хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах үүрэг, зорилтод оруулж буй хувь нэмрээ үнэлүүлэн, карбон кредитээр нэмэлт орлого олох боломжтой юм. Хүлэмжийн хийг бууруулах зорилготой төслүүд олон улсад сайн дурын зах зээлд оролцох боломжтой байдаг. Гэсэн хэдий ч манай улсад аль төслийг хэрхэн тооцох, үүнтэй холбогдох харилцааг зохицуулах хууль, эрх зүйн орчин хараахан бүрдээгүй байна. Тиймээс үүнийг зохицуулахаар хуулийн төслийг боловсруулж байгаа" гэв.

С.Баяр VS Ц.Даваасүрэн
С.Баяр VS Ц.Даваасүрэн
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.