Баянзүрх дүүргийн нутаг Зүүн 4 замын уулзварт энэ сарын 14-ны өдөр 12:10 цагийн орчим Прадо маркийн 43-55 УЕУ дугаарын автомашиныг саатуулжээ. Тухайн үед жолооч А нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцож байсан аж. Түүнийг драгер багажаар үлээлгэн шалгахад 2.77 хувийн согтолттой байсан тул тээврийн хэрэгслийг түр саатуулан БЗД-ын ЗЦХэлтэс шалгаж байна.
ВИДЕО: 2.77 хувийн согтолттойгоор жолоо барьж явсан иргэнийг СААТУУЛЛАА‼️‼️https://t.co/c8f80P3fwH pic.twitter.com/WMUJf8ThY1
— UBn.mn ЮУ БАЙНА (@UBn_mn) December 15, 2023