Энэ мэдээ хуучирсан буюу 2020/08/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Дэлхий дахинд болсон үйл явдлуудыг нэг өгүүлбэрээр

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
1 минут 7 секунд
ОХУ: Волгоград хотод шатахуун түгээх газар дэлбэрч 13 хүн бэртэл авчээ.

 

АНУ: Өнгөрсөн оны эхний хагаст 2000 гаруй иргэн Америкийн иргэншлээ цуцлуулсан бол энэ жил 5800 гаруй хүн иргэншлээ цуцлуулаад байна.

 

БНХАУ: Ерөнхийлөгч Доналд Трамп АНУ-д WeChat аппликейшнийг хориглосоноос үүдэн Хятад улс дахь Apple компанийн борлуулалт буурах магадлалтай. 

 

Хонконг: Амны хаалт зарах нэрийдлээр 33 хүнээс 20,000 ам.доллар луйвардсан залууг баривчилж 16 сарын хорих ял оноожээ.

 

АНУ: Балтимор хотод орон сууц дэлбэрч 1 хүн нас барж, 7 хүн бэртэл авчээ.

 

Их Британи: 2009 оноос хойш анх удаагаа хамгийн олон хүн ажилгүй болсон байна.

 

Тайланд: 4000 гаруй хүмүүс засгийн газрынхаа эсрэг жагсаал хийн огцрохыг шаарджээ.

 

АНУ: Ерөнхийлөгч Доналд Трамп 1918 оны Испани ханиад 1939 онд эхэлсэн Дэлхийн Хоёрдугаар Дайныг дуусгавар болгосон гэв.

 

"Жи тайм" сүлжээний хохирогчдод холбогдох хэргийн шүүхийн тогтоол гардуулна
 
Алба хаагчдын ажиллах орчин нөхцөлийг сайжрууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/08/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.