Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Дэлгүүрийн худалдагчийн биед халдан торгуулж байсан ОХУ-ын иргэн дахин зөрчил үйлдэж, кофе шопын ажилтанд бэлгийн дарамт үзүүлж, олон нийтийн газар танхайрчээ

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 10 секунд

Дарханд дэлгүүрийн худалдагчийн биед халдан торгуулж байсан Орос дахин зөрчил үйлджээ. Тодруулбал, Цагдаагийн байгууллагад 2023 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах кофе шопт “Гадаад улсын иргэн танхайраад байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн байна.

Тус дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсээс ОХУ-ын иргэн “А” нь төлбөр тооцооноос маргаан үүсгэж, бэлгийн шинжтэй үйлдэл хийх сэдлээ үг хэл, биеэр болон бусад хэлбэрээр илэрхийлж олон нийтийн газарт танхайрсан үйлдэлд зөрчил шалгах ажиллагаа явуулж, Зөрчлийн тухай хуулийн 5.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 хэсэг, 6.26 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөрчилд албадлагын арга хэмжээ авхуулах саналыг харьяа дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлж, шүүхээс түүнд 10 хоног баривчлах шийтгэл оногдуулсан байна.

SOCIAL POP: Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж Польшийн Ерөнхий сайдаар томилогдсон Дональд Туск найзаараа бахархаж байна гэв
SOCIAL POP: Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж Польшийн Ерөнхий сайдаар томилогдсон Дональд Туск найзаараа бахархаж байна гэв
 
ШҮҮХ: “Гацуурт“-ын Л.Чинбатыг ХУД-ийн нутаг дэвсгэрээс гарахыг 2 сарын хугацаанд хориглолоо
ШҮҮХ: “Гацуурт“-ын Л.Чинбатыг ХУД-ийн нутаг дэвсгэрээс гарахыг 2 сарын хугацаанд хориглолоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.