Томуу, томуу төст өвчний нөхцөл байдлын талаар ЭМЯ-наас мэдээлэл өглөө. Томуугийн халдвар идэвхжиж байгаа тул өрх, дүүргийн эмнэлгүүд уртасгасан цагаар ажиллаж эхэлсэн.
Энэ талаар НЭМГ-ын дарга П.Эрхэмбулган "Дүүргийн хүүхдийн эрүүл мэндийн кабенитууд ажлын өдөр 17-21 цаг, бямба гарагт 12-18 цаг хүртэл уртасгасан цагаар ажиллаж байна. Өрхийн эмнэлгүүд ажлын өдөр 20.00 цаг хүртэл, ням гарагт 10-15 цаг хүртэл ажиллаж байна" гэв.
ЭХЭМҮТ-ийн эмчилгээ эрхэлсэн дэд захирал Т.Болормаа "Нярай өндөр халуурах, бөөлжих, хөхөндөө дургүй болох, унтаарах шинж тэмдэг илэрвэл цаг алдахгүй эмнэлгийн байгууллагад хандах ёстой.
Хүүхдэд нь ханиадны шинж тэмдэг илэрвэл бусад хүүхдүүдийг эрсдэлд оруулахгүйн тулд сургууль, цэцэрлэгт нь явуулахгүй байхыг зөвлөж байна" гэлээ.