Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Эмээлтийн “өмхий мах“-ны гэх хэргийн шүүх хурал орчуулагч ирээгүй шалтгаанаар дахин хойшиллоо

Ангилал
Нийгэм  Хууль эрх зүй
Огноо
Унших
0 минут 54 секунд

Эмээлтийн "өмхий мах"-ны гэх хэрэгт БНХАУ-ын иргэн Чен Бин болон “Эм Ди Си Пи” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Н.Цогтгэрэл нарыг холбогдуулан шалгаж, эрүүгийн хэрэг үүсгэсэн.

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнгөрсөн сарын 28-ны өдөр шүүх хурал эхэлсэн ч шүүгдэгчдийн нэг болох “Эм Ди Си Пи” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Н.Цогтгэрэл хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул дараагийн шүүх хуралдаанд албадан ирүүлэхээр болсон юм.

Ирц хүрээгүй тул шүүх хурлыг өнөөдрийн /2023.12.12/ 10:00 цаг хүртэл хойшлуулсан. Гэвч шүүх хурлыг энэ сарын 27-ны 09:00 цаг хүртэл хойшлуулжээ. Тодруулбал,

БНХАУ-ын иргэний орчуулагч ирээгүй гэх шалтгаанаар хойшлуулсан байна.

IFJ: Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийг нэн даруй суллахыг уриалж байна
IFJ: Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийг нэн даруй суллахыг уриалж байна
 
“Эрдэнэс Монгол” нэгдлийн төлөөлөл Дэлхийн банк болон Олон улсын санхүүгийн корпорацын төлөөлөгчидтэй уулзав
“Эрдэнэс Монгол” нэгдлийн төлөөлөл Дэлхийн банк болон Олон улсын санхүүгийн корпорацын төлөөлөгчидтэй уулзав
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.