Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Х.Нямбаатар: Хоёр жилийн дотор гэр хорооллын бүсэд 12,000 айлын орон сууцны хороолол байгуулна

Ангилал
Улс төр Нийгэм
Огноо
Унших
2 минут 5 секунд

Eрөнхий сайдын "Өглөөний уулзалт" үргэлжилж байна. Байгаль орчин, экологийн салбарт тулгамдаж буй асуудал, гарц, шийдлийг тус салбарынхан болон нийслэлийн удирдлагууд Eрөнхий сайдад танилцуулж байна. Ялангуяа, нийслэлийн ус, агаар, хөрсний бохирдол, хог хаягдал, тулгамдаж буй бусад асуудлын эцсийн шийдэл нь орон сууцжуулалт, зургаан дэд төв байгуулах гэдгийг Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар онцлоод энэ хүрээнд хийхээр төлөвлөсөн ажлуудаа танилцууллаа.

Тэрбээр "Нийслэлийн гэр хорооллыг орон сууцжуулах ажлыг хотын өмнөх удирдлагууд ч хийж байсан. Гол нь дэд төвүүд байгуулаагүй. Зөвхөн орон сууцжуулах бүсээ зарлаад иргэдэд зааж өгдөг. Дэд бүтэц, газар чөлөөлөлтийг нь хийж өгөөгүй нь алдаа болсон. Бид үүнийг шийдэхийг зорьж байна. Нийслэлд 6 дэд төв байгуулаад газар чөлөөлөлтийг нь хийж өгнө. Ингээд 24 сарын дотор гэр хорооллын бүсэд 12 мянган айлын орон сууцны хороолол байгуулна" гэлээ.

“Монголын жорлонгийн холбоо” ТББ-ын тэргүүн Д.Балсандорж "Агаарын бохирдол өвлийн хүйтний улиралд бий болоод арилдаг. Харин хөрс, усны бохирдол бол бодит хүндрэл болоод байна. Нүхэн жорлонг шийдэх шийдэл надад бэлэн байна. Усны хэмнэлттэй, хөөсрүүлэгч жорлон ашигладаг технологи байна. Бас биотехнологийн буюу хуурай жорлонг орчин үед хэрэглэдэг болсон. УБ хотод 2 сая жорлон байна. Үүнийг шийдэх хувьсгалыг хийхээр БОАЖ-ын сайд шийдлээ танилцуулсан. 2028 он гэхэд нүхэн жорлонгоос салах бүрэн боломж байна. Нүхэн жорлонгоос салах асуудал бол эцсийн дүндээ Засгийн газрын биш, иргэдийн л оролцооны асуудал юм" гэлээ.

Бусадтай маргалдаж, хийн буу гарган танхайрсан иргэний хэргийг шүүхэд шилжүүлжээ
Бусадтай маргалдаж, хийн буу гарган танхайрсан иргэний хэргийг шүүхэд шилжүүлжээ
 
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд П.Бүрэнтөгс, О.Хангай тэргүүтэй 128 бөх зодоглоно
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд П.Бүрэнтөгс, О.Хангай тэргүүтэй 128 бөх зодоглоно
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.