Энэ мэдээ хуучирсан буюу 2020/08/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд иргэдээс санал авч байна

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 25 секунд


Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг 2020 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн, С.Бямбацогт, Ц.Мөнх-Оргил, Х.Нямбаатар, Ё.Баатарбилэг нарын есөн гишүүн Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн.

Хуулийн төслийг 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлсэн. Хуулийн төсөлтэй http://forum.parliament.mn/projects/10869 хаягаар орж, дэлгэрэнгүй танилцана уу.    

Улмаар Монгол Улсын Их Хурлын даргын 2020 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 03 дугаар захирамжаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг чуулганаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Сүхбаатараар ахлуулж, Улсын Их Хурлын гишүүн С.Амарсайхан, Ж.Батжаргал, Ж.Батсуурь, Г.Ганболд Б.Энхбаяр, Т.Энхтүвшин нарын бүрэлдэхүүнтэйгээр байгуулан ажиллаж байна. 

Үүнтэй холбогдуулан хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд иргэн, байгууллага, хуулийн этгээдээс санал авч байна. 

Эх сурвалж: Улсын Их Хурлын Тамгын газар

Эмнэлэгт гарсан галын улмаас коронавирусээ эмчлүүлж байсан өвчтөнгүүд нас баржээ
Эмнэлэгт гарсан галын улмаас коронавирусээ эмчлүүлж байсан өвчтөнгүүд нас баржээ
 
Нийслэлийн ЗДТГ-ын даргаар Д.Амгаланг томиллоо
Нийслэлийн ЗДТГ-ын даргаар Д.Амгаланг томиллоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/08/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.