Энэ мэдээ хуучирсан буюу 2020/08/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

МХБ: “Талх чихэр” ХК-ийн цэвэр ашиг 8.9 хувиар өсч, 818.2 сая төгрөгт хүрчээ

Огноо
Унших
1 минут 28 секунд


“Талх чихэр” ХК 2020 оны эхний хагас жилийн санхүү, үйл ажиллагааны тайлангаа танилцууллаа.

Монголын хөрөнгийн биржийн I ангилалд бүртгэлтэй тус компанийн 2020 оны эхний хагас жилийн санхүүгийн болон үйл ажиллагааны тайланг Дотоод аудитор С.Дүгэр, Хуулийн зөвлөх И.Өлзийбаяр, Маркетинг бизнес хөгжүүлэлтийн газрын ахлах менежер Н.Намируун нар  олон нийтэд танилцууллаа.

"Талх чихэр" ХК нь тайлант хугацаанд:

  • “Талх чихэр” ХК-ийн борлуулалтын орлого 2019 оны мөн үеэс 3.5  тэрбум төгрөгөөр өсч 28.8 тэрбум төгрөг болсон бол цэвэр ашиг 8.9 хувь өсч 818.2 сая төгрөгт хүрсэн байна.  

  • Хэрэглэгчийн хэрэгцээ шаардлагад зориулан цахим худалдаа хийх боломж бүхий платформын хөгжүүлэлтийг эхлүүлэн ажиллаж байна. 

  • Монголчуудын өв уламжлал цагаан идээ болох шар тос, өрөм цөцгий, бурамтай шанз бүхий 3 төрлийн нарийн боов үйлдвэрлэн хэрэглэгчиддээ танилцуулаад байна.

  • Нийгмийн хариуцлагын хүрээнд "Дархлаа дэмжих хөтөлбөр” мөн “Хямралыг хамтдаа давцгаая” хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлсэн. 

  • Хаан Брэндийн бургер, хотдогны талхыг зах зээлд амжилттай нэвтрүүлсэн. 

“Талх Чихэр” ХК энэ ондоо багтаан бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн шинэ бодлого баримталж дэлхийн стандартад нийцсэн бүтээгдэхүүнийг эх орондоо нутагшуулах, шинэ хэрэглээний соёл бий болгохоор ажиллаж байна. 

Хагас жилийн тайлангийн дэлгэрэнгүйг ЭНД дарж үзнэ үү.

Хоёр улсын хилийн боомтын “Ногоон гарц” түр журмын хэрэгжилтийг эрчимжүүлэхээр санал солилцлоо
Хоёр улсын хилийн боомтын “Ногоон гарц” түр журмын хэрэгжилтийг эрчимжүүлэхээр санал солилцлоо
 
Б.Чойжилсүрэн: Бид өнөөдөр ч ОХУ-ын барьж өгсөн хэдэн цахилгаан станцын хүчээр л цахилгаан эрчим хүчтэй байгаа
Б.Чойжилсүрэн: Бид өнөөдөр ч ОХУ-ын барьж өгсөн хэдэн цахилгаан станцын хүчээр л цахилгаан эрчим хүчтэй байгаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/08/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.