Энэ мэдээ хуучирсан буюу 2020/08/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хоёр улсын хилийн боомтын “Ногоон гарц” түр журмын хэрэгжилтийг эрчимжүүлэхээр санал солилцлоо

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 0 секунд


Шадар сайд Я.Содбаатар, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Бүрэн эрхт Элчин сайд Цай Вэньруй болон бусад албаныхан Монгол Улс, БНХАУ-ын хилийн боомтын “Ногоон гарц” түр журмын хэрэгжилтийг эрчимжүүлэхээр санал солилцлоо.

Дэлхий нийтээрээ цар тахалтай тэмцэж байгаа энэ үед улс орнууд нийгэм, эдийн засгаа тогтвортой авч үлдэх, цаашид авах арга хэмжээний хөтөлбөр, стратегийг боловсруулаад эхэлсэн. Монгол улс ч энэ чиглэлд анхаарч ажилалж байна. Энэ хүрээнд БНХАУ-тай хилийн “Ногоон гарц”-ыг хэрэгжүүлж байгаа юм.

Үүнтэй холбогдуулан, БНХАУ-ын талын хяналт тогтоосон бүсэд жолоочийн хоноглох байр, тусгаарлах бэлтгэл ажил хангагдсан эсэхийг албан шугамаар тодруулах, олон улсын “С” зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж, иргэдийн нэрсийг БНХАУ-ын хилийн боомт байрладаг аймгийн дарга нарт хүргүүлэхийг үүрэг болсон. 

Коронавирусээс шалтгаан улс орнуудын нийгэм, эдийн засаг хүндрэх төлөв ажиглагдаж байгааг дэлхийн эдийн засгийн судлаачид үзэж байгаа. Иймд Монгол улс ч нийгэм, эдийн засгаа тогтвортой хадгалах нь чухал. Монгол Улсын Шадар сайд БНХАУ-ын талд нүүрс тээврийн 2000 автомашин гаргах хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ.

Элчин сайд Цай Вэньруй нүүрс тээвэрлэлтийг нэмэгдүүлэх тал дээр анхаарч ажиллахаа мэдэгдсэн юм. Мөн Коронавирусээс урьдчилан сэргийлэх чиглэлд авч хэрэгжүүлж байгаа ажлын хүрээнд БНХАУ-аас 100 мянган ширхэг “M95” амны хаалт нийлүүлэх болсноо уулзалтын үеэр хэлсэн. Түүнчлэн БНХАУ вакцин гаргахаар шуурхай ажиллаж байгаа юм. ДЭМБ-аас БНХАУ-ын гаргасан вакциныг баталгаажуулбал эхний ээлжид Монгол Улсад нийлүүлэхээ уулзалтын үеэр илэрхийллээ.

Нийслэлийн ногоон бүсийн Санзай ам орчимд баавгайн мөр илэрчээ
Нийслэлийн ногоон бүсийн Санзай ам орчимд баавгайн мөр илэрчээ
 
ШУУД: Монгол иргэдээс 4 тэрбум гаруй төгрөг залилсан бүлэглэлийн толгойлогч П.Эрхэсийг Тайландаас Монголд албадан авч ирж, 461 дүгээр анги руу хүргэлээ
ШУУД: Монгол иргэдээс 4 тэрбум гаруй төгрөг залилсан бүлэглэлийн толгойлогч П.Эрхэсийг Тайландаас Монголд албадан авч ирж, 461 дүгээр анги руу хүргэлээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/08/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.