Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЧУУЛГАН: Түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулийн төслийг эцэслэн баталлаа

Ангилал
Улс төр
Огноо
Унших
0 минут 49 секунд

Чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Өнөөдрийн хуралдаанаар 30 хуулийн төслийг эцэслэн батлах ёстойг УИХ-ын дарга Г.Занданшатар чуулганы эхэнд онцолсон. Энэ хүрээнд, нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулийн төслийг эцэслэн баталлаа. 41 гишүүн дэмжиж 93.2 хувийн саналаар эцэслэн батлагдав.

Мөн Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцэслэн батлах саналын томьёоллоор санал хураалт явуулж, 39 гишүүн дэмжиж 88.6 хувийн саналаар эцэслэн баталлаа.

Түүнчлэн дагаж өөрчлөлт оруулсан Зөрчлийн тухай хуулийн төслийг 88.6 хувийн саналаар эцэслэн батлав.

Шинжээч: “ЭТТ“ ХК-ийн тендер шалгаруулалтаас архивын баримт дутсан 10 төсөл илэрсэн
Шинжээч: “ЭТТ“ ХК-ийн тендер шалгаруулалтаас архивын баримт дутсан 10 төсөл илэрсэн
 
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хөгжлийн банкны өр төлбөрт хүлээн авсан “Шинэ Яармаг” хорооллын зарим орон сууцнуудыг нийслэлийн өмчид шилжүүлэх шийдвэрийн төслийг ЗГ-ын хуралдаанд хэлэлцүүлэхийг үүрэгдлээ