Энэ мэдээ хуучирсан буюу 2020/08/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

СИНЬХУА: Цар тахлын улмаас Монгол Улсын нүүрсний экспорт 50 хувиар буурчээ

Огноо
Унших
1 минут 2 секунд

Зургийн эх сурвалж: NIKKEI


Он гарснаас хойш долоон сарын дотор нийт 11.2 сая тонн нүүрс экспортлоод байгаа нь өнгөрсөн оны эхний долоон сарын үзүүлэлтээс 46.4 хувиар бага байгаа юм. Энэхүү огцом бууралт нь Коронавирусний цар тахалтай холбоотой хэмээн Монгол Улсын Гаалийн Газраас мэдэгдсэн байна.

Монгол Улсын Уул Уурхай, Хүнд Үйлдвэрийн яамнаас мэдээлж буйгаар цар тахлын үеэр БНХАУ-тай хамтын ажиллагаагаа өргөжүүлэх зорилгоор наймдугаар сарын наймны өдрөөс эхлэн Ногоон Гарц гэх түр зуурын журмыг хэрэгжүүлж эхэлсэн аж. Мөн энэ талаар Уул уурхай, хүнд үйлдвэрлэлийн яамны сайд Г. Ёндон “Тус журам нь манай улсад нүүрс болон зэсийн баяжмалын экспортын хэмжээг нэмэгдүүлэхэд туслалцаа болно хэмээн найдаж байна” гэжээ.

Эх сурвалж: СИНЬХУА

А.Амбэсэлмаа: Өчигдөр нийт 621 хүнд шинжилгээ хийхэд Ковид-19 илрээгүй
А.Амбэсэлмаа: Өчигдөр нийт 621 хүнд шинжилгээ хийхэд Ковид-19 илрээгүй
 
Б.Чойжилсүрэн: Бид өнөөдөр ч ОХУ-ын барьж өгсөн хэдэн цахилгаан станцын хүчээр л цахилгаан эрчим хүчтэй байгаа
Б.Чойжилсүрэн: Бид өнөөдөр ч ОХУ-ын барьж өгсөн хэдэн цахилгаан станцын хүчээр л цахилгаан эрчим хүчтэй байгаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/08/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.