Энэ мэдээ хуучирсан буюу 2020/08/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

А.Амбэсэлмаа: Өчигдөр нийт 621 хүнд шинжилгээ хийхэд Ковид-19 илрээгүй

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 29 секунд

ЭМЯ, ХӨСҮТ-өөс Ковид-19-тэй холбоотой цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. ХӨСҮТ-ийн Тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн дарга А.Амбасэлмаа:

"ХӨСҮТ-ийн вирус судлалын лаборатори, Дархан-Уул аймгийн вирус судлалын салбар лабораторид наймдугаар сарын 9-ний өдөр хийсэн 621 хүний шинжилгээнээс Ковид-19 илрээгүй. 

Үүнд Франкфурт-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор ирсэн 260 хүний шинжилгээ, ХӨСҮТ,  Дархан-Уул аймгийн болон бусад тусгаарлагдах байранд ажиллаж байгаа 30 эмч, эмнэлгийн ажилчдад хийсэн шинжилгээ,  “Алтан булаг” боомтоор орж ирж тусгаарлагдсан 36 хүн, ачаа тээврийн 16 жолоочийн анхны шинжилгээний хариу багтаж байгаа юм. 

Мөн 7-р сарын 21-нд Токио-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор ирсэн 262 хүний давтан шинжилгээ, цэргийн төв эмнэлэгт байгаа 11 хүний давтан шинжилгээний хариу сөрөг гарлаа." гэв.

Өнөөдрийн байдлаар Монгол улсад Ковид-19 халдварын 293 тохиолдол бүртгэгдэж 30 хүн Халдвартын клиникд эмчлэгдэж, тэднээс 1 хүний биеийн байдал хүнд эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлж байгаа аж. Харин эмчлэгдээд эдгэрсэн 293 хүний 47 нь сувилалд, 23 нь гэртээ ажиглалтад байгаа бол 193 хүний ажиглалт, тандалтын үе дуусаад байгаа аж.
Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар улсын хил дээр ажиллалаа
Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар улсын хил дээр ажиллалаа
 
ШУУД: Монгол иргэдээс 4 тэрбум гаруй төгрөг залилсан бүлэглэлийн толгойлогч П.Эрхэсийг Тайландаас Монголд албадан авч ирж, 461 дүгээр анги руу хүргэлээ