Энэ мэдээ хуучирсан буюу 2020/08/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Л.Мөнхбаясгалан: Сангийн сайдыг “мөрдсөн” эрэн сурвалжилга БНСУ, Монголд үргэлжилж буйг сануулья

Ангилал
Улс төр
Огноо
Унших
5 минут 20 секунд

Энэ Засгийн газрын нэр нүүр болсон хэдхэн хүчтэй сайд бий. Тэднийг гутааж чадвал У.Хүрэлсүхийн Засгийн газар ганхаж эхэлнэ гэсэн таамаглал маш хурдан хэрэгжиж эхлэв. Учир нь У.Хүрэлсүхийн Засгийн газрын хамгийн нөлөө бүхий сайдын нэг нь Ч.Хүрэлбаатар гэдэгтэй хэн ч маргахгүй. Түүнийг Увс аймгийн Хотгор шанагийн уурхайг ах дүү нартайгаа хамтарч БНСУ-д зарсан. БНСУ-д худалдан авсан хүмүүсийг нь Солонгосын хууль хяналтынхан шалгаж эхэлсэн. Харин Монголд Ч.Хүрэлбаатарыг сайн шалгахгүй байна гэсэн яриа эртнээс гарсан.  

Тэгвэл саяханаас БНСУ-ын хэвлэлүүдээр “Монголын нэгэн сайд Ганнам дүүрэгт 3 орон сууцтай”, “Ганнам дүүрэгт 3 хаустай Монголын Засгийн газрын сайд хэн бэ” гэсэн мэдээлэл томоохон сайт нийгмийн сүжлээгээр явсан. Улмаар өнгөрөгч амралтын өдрүүдээс эхэлж уг хаусны эзэн бол сангийн сайд Ч.Хүрэлбаатар гэж сошиал сүлжээгээр зарлах болов. 

Энэ үйл явдлаас нилээд олон асуудал урган гарч эхэлнэ.

  • Нэгдүгээрт, Ч.Хүрэлбаатарыг унагах гэсэн ажиллагаа эртнээс эхэлсэн. Удаан шалгасан. Гүйцэтгэх ажиллагааг удаан хугацаанд хийсэн. Гэхдээ нэр нөлөө бүхий улс төрчдийн дэмжлэгтэйгээр хийсэн. Үүнийг зохион байгуулсан хүмүүс хэн бэ? Тэд Монголын нэгэн нэр нөлөө бүхий сэтгүүлчийг БНСУ-д явуулж тэндэхийн хэвлэлээр мэдээлэл гаргасан гэдэг яриа саарал ордноор тарж эхлэв. Тэр хэн бэ? Хэний ямар захиалгаар хэзээ явсан бэ? Энэ бүхэн хариултаа нэхэж үлдэнэ.
  • Хоёрдугаарт, үүнийг хэн зохион байгуулсан гэхээсээ илүү үнэн бол маш ноцтой асуудал болно. Монголын Сангийн сайдын нуусан гэх нууц хөрөнгө үнэн бол дэлхий дахины анхаарлыг татна. Ядаж байхад эдийн засаг элгээрээ хэвтэж байхад Сангийн сайд нь гадаадад хөрөнгөө нуусан бол “дуус дуус” болно.
  • Гуравдугаарт, энэ үйл явдал батлагдвал У.Хүрэлсүхийн Засгийн газар жинхэнэ утгаараа ганхаж эхлэх нь тодорхой. Хамгийн хүчтэй, хамгийн нэр нөлөө бүхий сайд нь ийм асуудалд орооцолдвол засаг хүнд байдалд орно. Бусад хэн ч танихгүй, улс төрийг ойлгохгүй сайдууд бухимдалтай байгаа гишүүдийн “тоглоом” болоод дуусна. Ийм өнцөгөөс харвал МАН-ын ялгуусан их ялалт эхнээсээ эдийн засгийн асуудлаас гадна шударга ёсны асар том сорилттой шууд нүүр тулж эхэллээ. 

Харин энэ талаар сангийн сайд Ч.Хүрэлбаатар

“Төрүүлсэн эхийгээ худалдахад бэлэн, урьдчилгаа төлбөрт нөхцлөөр сүнсээ худалдчихсан хэдэн “хумснууд” Хүрэлбаатар сайд Ганнам гэдэг газар 3 хаустай гэсэн гүтгэлгийг хуурамч хаягаар эхэлж тавиад баахан сэвцгээжээ. Мөнгө төлөөд спонсордчихжээ бас. Сонгуулийн синдром дууссан гэж бодсон юмсан, дараагийн төлбөр хийгдээд намайг муулах, харлуулах ээлжит компанит ажиллагааг эхэлчихсэн үү? Ганнам байна уу, Жаннам байна уу, Чаннам байна уу хамаагүй тэнд чинь хаус битгий хэл ууж байгаад дутуу орхичихсон ус ч байхгүй. Гүтгэхгүйгээр амьдарч чаддаггүй “хумснууд” шар хаданд очиж эмчилгээ хийлгэцгээнэ үү” хэмээн хатуухан тайлбар өгсөн. 

Үүнтэй зэрэгцээд Хотгор шанагын асуудлыг анх босгож ирсэн сэтгүүлч Л.Мөнхбаясгалан:

“Сангийн сайдыг “мөрдсөн” эрэн сурвалжлага Солонгос, Монгол эрэн сурвалжлах сэтгүүлчдийн дунд үргэлжилж буйг дахин сануулья. Хаашаа зайлах вэ дээ гарцгүй ш д. 3 жилийн өмнөөс эхэлсэн” хэмээн зөрүүлж постлов. 

Эдгээр тайлбараас үзвэл Ч.Хүрэлбаатар сайд өөрийгөө гүтгэсэн гэж үзсэн төдийгүй, мэдээлэл тарааж байгаа хүмүүсийг шар хаданд очиж хэвтэхийг зөвлөжээ. Харин сэтгүүлч Л.Мөнхбаясгалангийн тайлбараар бол асуудал нэлээд ноцтой болж байгаа ажээ. Монгол, БНСУ-ын хамтарсан сэтгүүлчдийн баг баримтын халуун мөрөөр орсон бололтой хандлагаар бичжээ.

Гэвч асуудлыг хууль хяналтынхан асуудлыг мухарлаж, БНСУ-аас тусламж хүсч нарийн мэдээлэл авсны дараа мухарлах биз. Энэ үйл явдал мэдээж удаан хугацаанд өрнөнө. Үүнд нөлөө бүхий улс төрчид оролцсон бол Ганнам дүүрэг дэхь тансаг орон сууцны талаарх гартаа оруулж авсан баримтуудыг шууд гаргаад эхлэх нь гарцаагүй. Баримт ингэж тодорхой болбол үйл явдал санаснаас ч хурдан өрнөх магадлалтай юм.

Ийнхүү шинээр байгуулагдсан Засгийн газрын нэр төр, бүрэн бүтэн байдал, оршин тогтнох хугацаатай шууд холбоотой шинэ асуудал босч ирлээ.

 

Олон улсын атомын энергийн агентлагаас Монгол Улсад дэмжлэг үзүүллээ
Олон улсын атомын энергийн агентлагаас Монгол Улсад дэмжлэг үзүүллээ
 
Монгол Улс цэвэр усны нөөцөөрөө дэлхийд 22 дугаарт эрэмбэлэгддэг ч  усны нөөц багатай 20 орны тоонд багтдаг байна
Монгол Улс цэвэр усны нөөцөөрөө дэлхийд 22 дугаарт эрэмбэлэгддэг ч усны нөөц багатай 20 орны тоонд багтдаг байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/08/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.