Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

НҮҮРСНИЙ СОНСГОЛ: С.Ганбаатарын эхнэр Б.Тунгалаг нартай нэгдмэл сонирхол бүхий Болор-Аграмба ХХК 4.5 сая метр куб хөрсний ажил гүйцэтгэж, 22.8 тэрбум төгрөгийн санхүүжилт авчээ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
0 минут 40 секунд

Нүүрсний сонсголын эхний шатны сонсгол /2023.12.04/ Төрийн ордонд үргэлжилж байна. Жижиг "Тавантолгой" компанийн нүүрс олборлолт, экспорттой холбоотой нотлох баримтыг шинжлэн судалж байна.

Шинжээч Тавантолгой ХК-иас хөрсний ажил гүйцэтгэсэн компанитай холбоотой мэдээллийг танилцууллаа. Тухайлбал, Болор-Аграмба ХХК 2014-2021 онд 4.5 сая метр куб хөрсний ажил гүйцэтгэж, 22.8 тэрбум төгрөгийн санхүүжилт авчээ. Эл компанийн нэгдмэл сонирхолтой этгээдээр УИХ-ын гишүүн Ж.Батсуурийн дүү Ж.Батбаяр, УИХ-ын гишүүн С.Ганбаатарын эхнэр Б.Тунгалаг нар байна гэлээ.

АТГ: Эрүүгийн 13 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт шилжүүллээ
АТГ: Эрүүгийн 13 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт шилжүүллээ
 
“Мираж“ төвөөс Геологийн төв лаборатори хүртэлх авто замыг түр хаана
“Мираж“ төвөөс Геологийн төв лаборатори хүртэлх авто замыг түр хаана
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.