Нүүрсний сонсголын эхний шатны сонсгол /2023.12.04/ Төрийн ордонд үргэлжилж байна. Жижиг "Тавантолгой" компанийн нүүрс олборлолт, экспорттой холбоотой нотлох баримтыг шинжлэн судалж байна.
Шинжээч Тавантолгой ХК-иас хөрсний ажил гүйцэтгэсэн компанитай холбоотой мэдээллийг танилцууллаа. Тухайлбал, Уужим Од ХХК 2014 онд 12.8 мянган куб хөрсний ажил гүйцэтгэж, 92.4 сая төгрөгийн санхүүжилт авчээ. Тус компанийн нэгдмэл сонирхолтой этгээдээр УИХ-ын гишүүн асан, ИТХ-ын төлөөлөгч асан Н.Амарзаяа, ИТХ-ын төлөөлөгч, ТУЗ-ийн гишүүн байсан Б.Эрдэнэ-очир, В.Мөнхбат, Х.Түмэнбаяр нар байна.