БГД-ын 24-р хороо "Алтай хотхон"-д Хотын дарга Х.Нямбаатар болон НИТХ-ын төлөөлөгчид ажиллалаа. Энэ үеэр Хотын дарга Х.Нямбаатар,
"БГД-ийн 24-р хороо буюу "Алтай хотхон анх байгуулагдахдаа 12,000 айлын иж бүрэн цогцолбор хороолол нэртэйгээр байгуулагдсан ч иж бүрэн стандарт гэсэн шаардлагаа байгуулагдсаныхаа дараа алдсан. Энд улсын сургууль, цэцэрлэг төлөвлөгдсөн байсан. Мөн 4 талдаа автомашины гарцийг төлөвлөсөн ч энэ төлөлвлөлт хийгдээгүй байна.
Бидний ирсэн гол зорилго нь хуучнаар Мод боловсруулахын замыг ирэх жилийн төсөвт суулган, 360 метр замыг тавьбал 4 тал руугаа гарцтай болж байгаа. Хөдөлгөөний зохицуулалтыг зөв хийж чадвал хотхоноосоо гаралгүй түгжирдэг асуудал шийдэгдэнэ гэж найдаж байна. Тиймээс нар зөв тойрог үүсгэхээр төлөв байгаа гэдгийг хэлье.
Энэ замын дор өндөр хүчдэлийн шугамууд байгаа. Тиймээс УБЦТС-тай зөвшилцөж, энэ замыг асфальтан хучилтаар хийхгүй, чулуун зам хийж, хүчдэлд гэмтэл гарсан тохиолдолд хуулж засварлахад хялбар байх боломжийг хайна" хэмээв.