ОХУ-тай шатахууны асуудлаар хэлэлцсэн талаар УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ мэдээлэл хийж байна. Энэ үеэр тэрбээр "Нийлүүлэлт саатаж буй дээр хоёр асуудал байна. Роснефть нефть, нефтийн бүтээгдэхүүн, дизель түлшдээ хязгаарлалт тогтоосон уу гэдэг асуудал. Харин энэ асуудалд Оросын зүгээс ямар нэгэн асуудал байхгүй, бүх зүйл явдгаараа явж байгаа, хориг байхгүй, Роснефть компаниас хангамж хийх бүрэн боломжтой гэдэг зүйлийг хэлж байна. Гол нь төмөр замын буюу тээвэрлэлтийн тал дээр асуудал байгаа юм байна. Төмөр замын асуудлыг шийдвэл нийлүүлэлт тогтмол байдлаар явж болно гэдэг мэдээллийг өгсөн. Орос талаас нийлүүлэлт тогтмол байгаа. Хориг тавьсан зүйл байхгүй гэдгийг бүрэн дүүрэн хэлж байгаа.
Үл ойлголцлын болон тээвэрлэлт, татан авалттай холбоотой асуудал байх шиг байна гэдгийг хэлж байгаа юм. Тиймээс хоёр талын төмөр замын албан тушаалтнуудыг уулзаж хамтран ажиллуулах боломж бололцоог нээе гэдэг саналыг тавьж байгаа" гэв.