Дугуйн уралдааны тамирчин Фабио Якобсэн “Tour of Poland” тэмцээний эхний шатны уралдааны үеэр бариандаа орохын өмнө осолдон комд оржээ. Лхагва гарагт болсон тус уралдаан дуусах дөхөж байхад барианы шугамны өмнө Якобсэн Голландын тамирчин Дилан Гроеневегентэй шүргэлцэн унаж, ард нь явж байсан тамирчид ч мөн осолдсон байна.
“Якобсэний биеийн байдал одоогоор тогтвортой байгаа”, “Урьдчилсан шинжилгээнд тархи, нугасны гэмтэл илрээгүй ч бусад жижиг гэмтлийн улмаас тэр одоог хүртэл комд байгаа” хэмээн түүний баг хамт олноос мэдэгдсэн байна.
Уралдааны бичлэгээс үзэхэд Гроеневеген Якобсэнийг шахан унагасан нь тодоор бичигдсэн учраас түүнийг Унадаг Дугуйн Дэлхийн холбооноос буруутгаж тэмцээнээс хассан бөгөөд эхний өдрийн ялалтыг Якобсэнд шилжүүлсэн байна.
Эх сурвалж: CNN