Энэ сарын 4-ны өдөр 22.00 цагийн орчимд Сэлэнгэ аймаг Ерөө сумын 3-р баг “Ходоод” гэх газар /сумын төвөөс 65 км/ шороон замд Зил-131 маркийн автомашины жолооч Б нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ машин жолоодож, онхолджээ. Улмаар түүнтэй цуг зорчиж явсан 1,7 настай хүүхдийн амь эрсэдсэн байна.
Иймд жолооч та бүхэн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх, мөн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн хүнээр тээврийн хэрэгсэл жолоодуулахгүй байх, бага насны хүүхдийг зориулалтын суудалд тээвэрлэхийг анхааруулж байна.
Тээврийн Цагдаагийн Алба