Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ОБЕГ: Цаг хожихын тулд мөсөн дээр тээвэр хийж, зорчихгүй байхыг анхааруулъя

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 18 секунд

Он гарсаар гол, нуурын мөсөнд цөмөрсөн 24 удаагийн дуудлагаар Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, 35 иргэний амь насыг аварч, 18 тээврийн хэрэгслийг татан гаргасан байна.

Тухайлбал, Завхан аймгийн Эрдэнэхайрхан сум “Улаагчийн Хар нуур” гэдэг газар иргэн Г-ын суудлын автомашин нуурын мөсөн дээр зорчиж яваад мөс цөмөрч живсэн, жолооч нь эсэн мэнд гарсан дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид ажиллаж, автомашиныг татан гаргалаа.

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээгээр арваннэгдүгээр сарын хоёрдугаар арав хоногийн байдлаар манай орны ихэнх гол мөрний мөсний зузаан эрчимтэй нэмэгдэж байгаа хэдий ч голын нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй байна.

Иймд мөс хэврэг, мөсний даац хүн, мал, машин тэрэг явахад хангалттай хэмжээнд хүрч бэхжээгүй байгаа тул цаг хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр явах болон авто тээвэр хийхгүй байхыг онцгойлон анхааруулж байна.

ҮЙЛ ЯВДАЛ: “Хулгайг мартаж үл болно. Бид хулгайчдыг уучилж болохгүй” сэдвээр хэвлэлийн бага хурал болно
ҮЙЛ ЯВДАЛ: “Хулгайг мартаж үл болно. Бид хулгайчдыг уучилж болохгүй” сэдвээр хэвлэлийн бага хурал болно
 
АН: Улс төрийн намын тухай хуулийн хэрэгжилтийг 2027 он хүртэл хойшлуулах шалтгааныг хууль санаачлагчид нь өөрсдөө ч тайлбарлаж чадахгүй байгаа