Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ҮЙЛ ЯВДАЛ: “Хулгайг мартаж үл болно. Бид хулгайчдыг уучилж болохгүй” сэдвээр хэвлэлийн бага хурал болно

Ангилал
Нийгэм Бусад
Огноо
Унших
2 минут 9 секунд

Арваннэгдүгээр сарын 28-ны мягмаг гарагт болох зарим үйл явдлын тоймыг танилцуулж байна.

08.30-09.00 цагт: Төрийн ордонд: “Ази, Номхон далайн бүс нутгийн Хүний хөгжлийн 2024 оны илтгэл”-ийг НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс танилцуулна.

08.00-10.30 цагт: Уул уурхайн нөлөөллийн талаарх “Мэдлэгт хөтлөх номтой цаг” цувралаар дата экспертүүдийн ярилцлага явагдана.

08.30 цагт: Уран зургийн галерейд: “Хэл болон аман зохиол судлал” эрдэм шинжилгээний хурал болно.

08.30-14.00 цагт: Хүүхэлдэйн театрт: Монгол Улсын Гавьяат багш Л.Галмандах агсны 70 насны ойд зориулсан “Бөөн баяр” хүүхдийн дууны улсын уралдаан эхэлнэ.

10.00 цагт: СТӨ-нд: “Соёлын бүтээлч сар”-ын хүрээнд оюуны өмч, зохиогчийн эрхийн талаар оюутан залуучуудын “Дэвжээ” тэмцээнийг зохион байгуулна.

11.00 цагт: “ЗМ” сонины мэдээллийн төвд: “Хулгайг мартаж үл болно. Бид хулгайчдыг уучилж болохгүй” сэдвээр хэвлэлийн бага хуралтай.

-Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас зохион байгуулж буй "Өвлийн идэш-2023" өргөтгөсөн худалдаа үргэлжилж байна.

12.00 цагт: ХӨСҮТ-д: БНХАУ-д амьсгалын замын халдвар нэмэгдэж байгаа болон хатгалгааны кластер өвчлөл хүүхдүүдийн дунд бүртгэгдэж байгаа талаар мэдээлэл өгнө. Утас: 8964-7777.

15.00 цагт: “Гранд хаан- Irish, Function hall”-д: Монгол Улсад суугаа гадаад улсын дипломат болон консулын төлөөлөгчийн газар, НҮБ, түүний төрөлжсөн болон олон улсын байгууллагын суурин төлөөлөгчийн газрын тэргүүн нар оролцсон ХӨГЖЛИЙН ТҮНШЛЭГЧДИЙН УУЛЗАЛТ болно. Утас: 9139-9149.

15.00 цагт: Улаанбаатар дахь Русский дом-д бүрэн хэмжээний 3D диорам бүтээх ОХУ-ын мэргэжлийн "Невский баталист" уран бүтээлийн студийн төлөөлөгчдийн уулзалт болно. Оросын уран бүтээлч нар Халхын голын ялалтын 85 жилийн ойд зориулсан уран бүтээл хийхээр ирээд байна.

ТӨЛӨВ: Ирэх сарын дунд 10 хоногт хур тунадас багатай, дулаан байна
ТӨЛӨВ: Ирэх сарын дунд 10 хоногт хур тунадас багатай, дулаан байна
 
Урсгал сөрсний улмаас 4 машин мөргөлдөж, түргэний машины жолооч хавчуулагдаж, эмч гэмтжээ
Урсгал сөрсний улмаас 4 машин мөргөлдөж, түргэний машины жолооч хавчуулагдаж, эмч гэмтжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.