1945 оны наймдугаар сарын 6-нд Япон улсын Хирошима хотод АНУ атомын бөмбөг хаяж байсан билээ. Уг аймшигт бөмбөгдөлтийн улмаас амь насаа алдсан 140,000 гаруй хүний гэгээн дурсгалд зориулж Хирошима хотын иргэд Энх тайвны цэцэрлэгт хүрээлэнд цуглан хүндэтгэл үзүүлсэн байна.
Хирошима хотын дарга Казуми Мацуи: “Эмгэнэлт өнгөрсөн үеийг давтагдуулахгүйн тулд бид бүхэн хамтдаа хичээсний үр дүнд Хирошима хот маань дахин сэргэлээ” хэмээгээд жил бүрийн адилаар наймдугаар сарын 6-ны өглөөний 8 цаг 15 минут болоход нэг минут дуугаа хураан хүндэтгэл үзүүлсэн байна.
Энэ жилийн хүндэтгэл үзүүлэх ёслол цөөн тооны зочидтойгоор зохиогдсон ба коронавирусний улмаас зай барих дүрмийн хүрээнд хоорондоо зайтай 880 суудлыг байрлуулсан байна. Мөн жил бүр цөмийн зэвсгийн эсрэг нэгдсэн орнуудаас төлөөлөгчид ирэн уг ёслолд оролцдог бөгөөд энэ удаад 80 гаруй улсын төлөөлөгч оролцсон аж.
Зургийн эх сурвалж: REUTERS
Эх сурвалж: japantimes