Энэ мэдээ хуучирсан буюу 2020/08/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Монгол улс 1940 онд “Цагаан цэцэг“ өвчнийг дарсан Азийн анхны орон болж байв

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 55 секунд

ЭМЯ-ны Дархлаажуулалтын зөвлөх хорооны дарга, академич П.Нямдаваа, “Дефакто” нэвтрүүлгийн хөтлөгч, эдийн засагч Д.Жаргалсайхан, НҮБ-ын Хүүхдийн сангийн ажилтнууд дархлаажуулалтын түүхэн хөгжлийн талаар ярилцжээ.

Монгол Улс 1923 оноос цагаан цэцэг өвчний эсрэг вакциныг хэрэглэснээр 1940 онд "Цагаан цэцэггүй" болсон Азийн анхны орон болж байв. Үүний ачаар одоогийн монголчуудын гуравны нэг буюу 800 мянга гаруй хүн үхлийн аюулаас аврагдаж, төдий тооны хүн цэцгийн бидэртэй буюу цоохор нүүртэй байх аюулаас хамгаалагджээ.

Мөн дархлаажуулалтын үр дүнд халдварт саа өвчнийг 2000 онд устгасан байна. Аюулт халдварт өвчнийг устгасны түүхэн 80, 20 жилийн ой энэ оны аравдугаар сард тохиох юм.

Эх сурвалж: ЭМЯ

Дундговь аймагт 2 хүн аянганд цохиулж, нэг нь нас баржээ
Дундговь аймагт 2 хүн аянганд цохиулж, нэг нь нас баржээ
 
ХЭҮК: Хаан банкны мэдээллийн сан халдлагад өртөж 2.5 сая иргэдийн мэдээлэл задарсан байж болзошгүй тул интернэт банкны нууц үг, пин кодоо солихыг анхааруулав