Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Улаанбаатарт шөнөдөө -20, өдөртөө -16 хэм хүйтэн, ялимгүй цас орно

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 16 секунд

2023 оны 11-р сарын 27-ны 20 цагаас 11-р сарын 28-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Хур тунадас: Баруун болон төвийн аймгуудын нутгаар үүлшинэ, бусад нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон говийн аймгуудын нутгийн зарим газраар, өдөртөө төвийн аймгуудын нутгийн зүүн хойд, говийн аймгуудын нутгийн зүүн өмнөд хэсгээр цас орж, зөөлөн цасан шуурга шуурна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, цас орохгүй. Өдөртөө үүлшиж, ялимгүй цас орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -26...-28 градус, бусад хэсгээр -19...-21 градус, өдөртөө -15...-17 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө -26...-28 градус, өдөртөө -17...-19 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Ялимгүй цас орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө -22...-24 градус, өдөртөө -16...-18 градус хүйтэн байна.

Э.Одбаярыг АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчээр томиллоо
Э.Одбаярыг АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчээр томиллоо
 
Монголын модон барилдааны тамирчид Ази тивээс 15 медаль хүртлээ
Монголын модон барилдааны тамирчид Ази тивээс 15 медаль хүртлээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.