Цагдаагийн байгууллагаас өнгөрсөн долоо хоногт 33.839 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулжээ. Тухайлбал,
Тээврийн цагдаагийн албанаас иргэн “Э” нь энэ сарын 22-ны өдөр "Toyota" маркийн тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцох үедээ улсын дугаарын сүүлийн тоог цагаан өнгийн цаасны наалддаг туузаар дарж, өөрчлөн, дугаарын хязгаарлалттай өдөр замын хөдөлгөөнд оролцсон зөрчлийг илрүүлсэн байна.
Дээрх үйлдэлд Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 30 дахь хэсэгт зааснаар 50 нэгжтэй тэнцэх 50.000 төгрөгөөр торгож, жолоодох эрхийг гурван сарын хугацаагаар хасах шийтгэл оногдуулсан