Зургийн эх сурвалж: The Tablet
Түлхүүр мэдээлэл:
-
Зургадугаар сараас хойш хөл хориогоо цуцалсны дараах Филиппиний коронавирусний тохиолдол 5 дахин нэмэгдэж 100,000-ийг давжээ.
-
Иргэд вирусний гол цэг болсон Манила хотоос явцгаахыг хичээж байна.
Зургадугаар сард Филиппин хөл хориогоо цуцалснаас хойш тус улс дахь коронавирусний хэмжээ 5 дахин нэмэгдэж 100,000-ийг давснаар Филиппин улс дахин хөл хорио тогтоосон байна. Ингэснээр 27 сая хүн амтай нийслэл хот Манила, түүний ойролцоох дөрвөн аймагт 24 цагийн хөл хорио тогтоож нислэг, олон нийтийн тээвэр болон олон мянган бизнесийн үйл ажиллагааг зогсоосон юм.
Гуравдугаар сард эхний хөл хориог тогтоосон үеэс эхлэн үйлдвэрт ажилладаг олон сая хагас-цагийн ажилчдыг халж, үүнийгээ дагаад эдийн засаг нь ч уналтад орсон иргэд Манила хотоосоо явцгаах болсон байна. Тэдний зарим нь одоог хүртэл нисэх буудалд ‘гацсан’ байгаа бөгөөд тэд мөнгөгүй, нислэггүй, ажилгүй тул тэндээ амьдарсаар байгаа юм.
Идэвхитэй тохиолдлууд өдөрт мянга, мянгаараа нэмэгдэж байгаа бөгөөд өнгөрөгч мягмар гарагт хамгийн дээд хэмжээгээр буюу 6352-оор нэмэгдсэн юм. Засгийн газар үүний эсрэг арга хэмжээ авахын тулд үсчин, кино театр, фитнессүүдийг хаасан ба зөвхөн ресторан л хүргэлтээр ажиллаж байгаа юм. Мөн бусад бизнессүүд хязгаарлагдсан тооны ажилчидтайгаар үйл ажиллагаагаа явуулж байгаа ажээ.
Эх сурвалж: SCMP