Энэ мэдээ хуучирсан буюу 2020/08/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

А.Амбасэлмаа: Өнөөдөр 16 хүн эдгэрч Халдвартын клиникээс гарч байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 43 секунд

ЭМЯ-наас Ковид-19-тэй холбоотой цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа:

"Өчигдөр ХӨСҮТ-ийн вирус судлалын лаборатори, Дархан-Уул аймгийн вирус судлалын салбар лаборатори, Зоонозын өвчин судлалын лабораторид нийтдээ 441 шинжилгээ хийгдсэн байна. Шинжилгээний хариу бүгд сөрөг коронавирус илрээгүй байна. 

Үүнийг задалж хэлбэл, наймдугаар сарын 5-нд Сиатл-Уб онгоцоор ирсэн 251 зорчигчийн шинжилгээ, тусгаарлах байранд байгаа 53 хүний давтан шинжилгээ, сувилалд тусгаарлагдаж буй 9 хүний давтан шинжилгээ, тусгаарлах байр болон Халдвартын клиникт ажиллаж буй 13 эмч, ажилчдын шинжилгээ, Алтанбулгийн боомтоор орж ирсэн 27 жолоочийн шинжилгээ, Замын-Үүдэд тусгаарлагдсан 86 хүний шинжилгээ, Сэлэнгэ, Дорноговь аймаг тусгаарлагдсан тус тус 1 хүний шинжилгээнүүдэд коронавирус илрээгүй байна.

Өнөөдөр Халдвартын клиникээс 16 хүн эдгэрч эмнэлгээс гарч байна. Үүнд Афганистанаас ирсэн цэрэг дайчид, энхийг сахиулагч 14 хүн байгаа бол, үлдсэн 2 хүн нь долдугаар сарын 6, 15-нд ирсэн иргэд байна.

Мөн өнөөдөр өглөө 7:30минутад Шинэ Дели-Улаанбаатарын онгоц буусан. Уг онгоцоор ирсэн зорчигчдоос 4 хүнийг сэжигтэй гэж үзсэн ХӨСҮТ-д тусгаарласан." гэлээ.

Манай улсад одоогоор нийт батлагдсан тохиолдол 293, үүнээс эдгэрсэн 260, эмчлэгдэж буй 33 хүн байна. 30 хүний биеийн байдал хөнгөн, 3 хүний бие хүндэвтэр байна.

 

Туул голд толгойгоо норгох гэж байгаад унаж, осолджээ
Туул голд толгойгоо норгох гэж байгаад унаж, осолджээ
 
МАРГААШ: Улаанбаатарт - 16 хэм хүйтэн байна
МАРГААШ: Улаанбаатарт - 16 хэм хүйтэн байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/08/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.