“УИХ-ын “Нүүрсний хулгай”-г хянан шалгах Түр хороо УИХ-ын Хяналт шалгалтын тухай хуульд заасны дагуу өнөөдөр /2023.11.27/ хуралдлаа. Хуралдаанаар нүүрсний хэргийг хянан шалгах нотлох баримтыг шинжлэн судлах сонсголын албан ёсны товыг зарлаж, холбогдох гэрчийн нэрийг зарлах асуудлыг хэлэлцсэн.
Тэгвэл эхний сонсголыг 12 дугаар сарын 4-7-ны өдрүүдэд зохион байгуулахаар болсон бөгөөд 175 хүнийг гэрчээр дуудахаар болсон юм. Харин хоёр дах сонсголыг 12 дугаар сарын 18-наас 22-ны өдрүүдэд зохион байгуулах юм. Хоёр дахь сонсголд дуудагдаж буй гэрчүүдийн нэрс дунд УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайханы нэр багтжээ. Түүний хувьд өнгөрсөн хугацаанд нүүрсний сонсголд оролцох хүсэлтэй байгаагаа удаа дараа илэрхийлсэн байдаг.