Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хөлбөмбөгийн эмэгтэйчүүдийн үндэсний шигшээ баг БНХАУ-ыг зорилоо

Ангилал
Спорт
Огноо
Унших
1 минут 10 секунд

2024 онд БНСУ-д зохион байгуулагдах Зүүн Азийн Хөлбөмбөгийн Холбооны Эмэгтэйчүүдийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатны тоглолтууд арваннэгдүгээр сарын 30-наас арванхоёрдугаар сарын 07-ны хооронд Макао болон БНХАУ-ын Жухай хотуудад болно.

Тус тэмцээнд нийт Зүүн Азийн 7 улсын баг шигшээ шатанд оролцох цор ганц эрхийн төлөө тоглох бол манай шигшээ багийн охид "А" хэсэгт Хонгконг, Хойд Марианы Арлууд, Хойд Солонгосын шигшээ багуудтай орсон билээ.

Хэсгийн эхний тоглолтоо манай шигшээ багийн охид гурав хоногийн дараа Хойд Марианы Аралын шигшээ багтай хийнэ. Өмнө нь 2018 онд эх орондоо Хойд Марианы Арлуудын шигшээ багтай тоглож 3-2 харьцаатай хожиж Эмэгтэйчүүдийн Үндэсний шигшээ баг түүхэн анхны тоглолтдоо хожил байгуулсан билээ.

Тус тэмцээнд оролцохоор Монголын Эмэгтэйчүүдийн Үндэсний шигшээ багийн бүрэлдэхүүн Макао, БНХАУ-ын Жухай хотруу явлаа.

Д.Тогтохсүрэн: Шатахууны хангамж, нийлүүлэлт харьцангуй сайн байгааг УУХҮЯ-наас хэлсэн
Д.Тогтохсүрэн: Шатахууны хангамж, нийлүүлэлт харьцангуй сайн байгааг УУХҮЯ-наас хэлсэн
 
Д.Сарангэрэл: Улаанбаатар хотод ямар ч жаргал байхгүй. Зовлонтой байгаа шүү дээ
Д.Сарангэрэл: Улаанбаатар хотод ямар ч жаргал байхгүй. Зовлонтой байгаа шүү дээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.