Ой тогтоолтын Олон Улсын Холбооноос зохион байгуулсан “Ой тогтоолтын Дэлхийн Аварга шалгаруулах тэмцээн”-д 13 улсын 780 тамирчин харааны болон сонсголын ой тогтоолтыг шалгасан 10 төрлөөр гурван өдрийн турш өрсөлдөж аваргуудаа тодруулсан бөгөөд манай улсын тамирчид нас насны ангилалд тэргүүлж, Т.Тэнүүн дэлхийн аварга болсон байна. Тодруулбал,
- Бага насанд М.Гэгээн-Оюун,
- Өсвөр насанд ОУМ Э.Үүрийнцолмон,
- Насанд хүрэгчдийн ангилалдОУ-ын Их Мастер, Дэлхийн Аварга Т.Тэнүүн нар тэргүүлж аваргын цом хүртлээ.
Нийт тамирчдыг оноогоор тэргүүлж 2023 оны Дэлхийн аваргаар ОУ-ын Их Мастер, 2022 оны Дэлхийн Аварга Т.Тэнүүн тодорсон бөгөөд ийнхүү ХОШОЙ ДЭЛХИЙН АВАРГА боллоо.
Дэлхийн хошой аварга Т.Тэнүүний өмнөх ярилцлагыг уншихыг хүсвэл ЭНД дарна уу.