Ази тивийн ой тогтоолтын аварга шалгаруулах тэмцээн Хонконг хотноо зохион байгуулагдаж өндөрлөлөө. Уг тэмцээнд 10 орны баг тамирчид оролцсоноос Монгол Улсын тамирчид нийт дүнгээрээ манлайлж, Азийн аваргаар шалгарчээ.
Олон улсын шүүгч, дасгалжуулагч Б.Баасандорж Ө.Сэнгэсамдан нарын удирдлага дор 25 тамирчин тивийн аварга шалгаруулах тэмцээний 10 төрөлд оролцсон бол тамирчид 21 алт, 26 мөнгө, 24 хүрэл, нийт 71медал хүртэж тус тус ялалтыг байгуулжээ. Түүнээс гадна олон улсын мастер Ц.Номин-эрдэнэ дэлхийн рекордыг шинэчлэн тогтоосон бол Үүнээс гадна 11 тамирчин Азийн мастер цолтой болсон билээ. Манай улсын баг өмнө нь 2015, 2017,2019 онд тивийн аваргаар шалгарч байсан бөгөөд энэ хүү хэргэмийг ийнхүү дөрөв дэх удаагаа хүртлээ.
Г.Маргад-Эрдэнэ