Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

УЦУОШГ: Өнөөдөр нутгийн зүүн хагаст жавартай хүйтэн, явган шуургатай байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 6 секунд

Өнөөдөр нутгийн зүүн хагаст жавартай хүйтэн, явган шуургатай байхыг УЦУОШГ-аас анхааруулж байна.

Мөн ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Увс нуурын хотгор болон Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, Алтайн салбар уулс болон говь, тал, хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр -15…-20 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндий, Дорнод, Дарьгангын тал нутгаар -11…-16 градус хүйтэн, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 0…+5 градус дулаан, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэлээр -1…-6 градус, бусад нутгаар -8…-13 градус хүйтэн байна.

“Нүүрсний“ Түр хороо өнөөдөр хуралдаж, сонсголын товоо зарлаж, гэрчүүдийг дуудна
“Нүүрсний“ Түр хороо өнөөдөр хуралдаж, сонсголын товоо зарлаж, гэрчүүдийг дуудна
 
Б.Ариун-Эрдэнэ: АН сонгуульд  нэр цэвэр хүмүүсээ  дэвшүүлэх ёстой
Б.Ариун-Эрдэнэ: АН сонгуульд нэр цэвэр хүмүүсээ дэвшүүлэх ёстой
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.