Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Энхбаяр: Гэр бүл, хүүхдийн шүүх 2026 оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс үйл ажиллагаагаа эхлүүлнэ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 13 секунд

Засгийн газрын хуралдаанаас гарсан зарим шийдвэрүүдийн талаар холбогдох сайдууд мэдээлэл хийж байна. Энэ үеэр ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр дараах мэдээллийг өглөө. Тэрбээр,

"Шүүх байгуулах асуудлыг ЗГ өөрийн саналаар УИХ-д өргөн мэдүүлэхгүй гэж хуульд заасан байдаг. Өнөөдрийн хуралдаанаар,

  • Анхан шатны шүүхүүдэд эрүүгийн хэргийн, иргэний хэргийн дагнасан шүүх ажиллаж байгааг нэгтгэж нэг шүүх болгож байгаа. Энэ шүүх нь эрүүгийн хэргийн танхимтай, иргэний хэргийн танхимтай болно. Энэ нь нэг тамгын даргатай, нэг ерөнхий шүүгчтэй болж байгаа.
  • Анхан болон давж заалдах шатны шүүхүүдийн байр, гэр оронд хөдөлгөөн хийгдэхгүй.
  • Гэр бүл хүүхдийн шүүхийг Монгол Улсад анх удаа байгуулах гэж байна. Энэ шүүхийг 2026 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс үйл ажиллагаагаа явуулна. Энэ хугацаанд мэргэжилтнүүдийг бэлтгэнэ.

Ингэснээр манай улсын нийт шүүхийн зохиомол ачаалал 40 хувиар буурна" гэв.

1000 жолооч: Таксинд явах тээврийн хэрэгслийг нэг өнгөөр жигдрүүлэхийг эсэргүүцэв
1000 жолооч: Таксинд явах тээврийн хэрэгслийг нэг өнгөөр жигдрүүлэхийг эсэргүүцэв
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.