Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Эдийн засгийн чөлөөт байдлын индексээр “Хөрөнгө оруулагчдад таатай байдал“ гэсэн үзүүлэлт манай улсын үнэлгээг хойш татаж байна“

Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
1 минут 8 секунд

Монгол Улсын Шадар сайд С.Амарсайханы ивээл дор “Эрсдэл ба Стандарт” үндэсний чуулганыг зохион байгуулж буй. Энэ үеэр Эдийн засгийн, хөгжлийн дэд сайд Г.Түвдэндорж эдийн засгийн салбар дахь эрсдэл, түүний хариу арга хэмжээний талаар тодрууллаа. Тэрбээр "Эдийн засгийн чөлөөт байдлын индексээр "Хөрөнгө оруулагчдад таатай байдал" гэсэн үзүүлэлт манай улсын үнэлгээг хойш татаж байна. Авлигын төсөөллийн индексийг 2022 он буюу өнгөрөгч онд зарласан. Уг индексээр сүүлийн хагаст буюу 7 дугаар бүлэгт эрэмбэлэгдсэн ба Авлига өгөхийг шаардах нөхцөл байдал, авлигын хүрээ, авлигын эрсдэлээр доогуур үнэлэгджээ. Олон улсын үнэлгээг сайжруулж, эдийн засгийн гарцыг өргөжүүлж, өрхийн амьжиргааг нэмэгдүүлэх хүрээнд төрийн оролцоог хялбарчлах, зах зээлийн өрсөлдөөнийг дэмжих, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, гадаад худалдааг нээлттэй байлгах бодлогын чиглэлийг салбаруудад хэрэгжүүлнэ" гэв.

Г.Түвдэндорж: Гадаадын банкны бие даасан салбар, нэгжийг дотоодын санхүүгийн салбарт нэвтрүүлж, өрсөлдөөнийг дэмжинэ
Г.Түвдэндорж: Гадаадын банкны бие даасан салбар, нэгжийг дотоодын санхүүгийн салбарт нэвтрүүлж, өрсөлдөөнийг дэмжинэ
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд