Монгол Улсын Шадар сайд С.Амарсайханы ивээл дор “Эрсдэл ба Стандарт” үндэсний чуулганыг зохион байгуулж буй. Энэ үеэр Эдийн засгийн, хөгжлийн дэд сайд Г.Түвдэндорж эдийн засгийн салбар дахь эрсдэл, түүний хариу арга хэмжээний талаар тодрууллаа. Тэрбээр гадаадын банкыг дотоодод оруулж ирэх тухайд "Гадаадын банкны бие даасан салбар, нэгжийг дотоодын санхүүгийн салбарт нэвтрүүлж, өрсөлдөөнийг дэмжинэ. Одоо инфляц 9 хувь, Монголбанкны бодлогын хүү 13%, арилжааны банкны зээлийн дундаж хүү 16.8 хувь байна. Гадаад банкны санхүүгийн эх үүсвэр орж ирснээр зээлийн суурь хүү буурах нөхцөл бүрдэнэ. Монгол улс 26 улстай “Давхар татварын гэрээ”-г байгуулсан байдаг. Давхар татварын гэрээ нь орлого ба хөрөнгийн татварыг давхардуулан ногдуулахгүй байх тухай Монгол Улс гадаад улстай байгуулсан хэлэлцээр юм. 26 улсын тоонд АНУ, Хонгконг гэх мэт улс байхгүй байна" гэв.