Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

УСНЫ ГАЗАР: Барилгын компаниуд газар ухаж, ус шүүрсэн тохиолдолд төлбөр төлдөг болно

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 47 секунд

Усны газраас мэдээлэл хийлээ. Энэ үеэр Усны газрын дарга З.Батбаяр, "Уул уурхайн компаниуд газар ухаад ус шүүрээд эхлэхээр түүний төлөө төлбөр төлдөг. Гэтэл барилгын компаниуд дуртай газраа барилгаа барихын тулд газар ухдаг. Ус шүүрсэн ч төлбөр төлдөггүй байсан. Тиймээс энэ төлбөрийг төлдөг болж байгаа.

Одоогийн байдлаар Улаанбаатар хотод 50-аад компани байгаа. Үүний 50 орчим хувь нь манай дээр дүгнэлт гаргуулсан байх. Цаашид дүгнэлт гаргуулахгүйгээр үйл ажиллагаа явуулбал усыг зөвшөөрөлгүйгээр ашигласан гэж үзэж төлбөр, торгууль, хохирол нэхэмжилнэ" гэв.

О.Алтангэрэл: “Худал мэдээлэл тараах“ гэдгээр үзэл бодлоо илэрхийлсэн иргэн, сэтгүүлчдийн эсрэг хэрэг нээж, залхаан цээрлүүлж байна
О.Алтангэрэл: “Худал мэдээлэл тараах“ гэдгээр үзэл бодлоо илэрхийлсэн иргэн, сэтгүүлчдийн эсрэг хэрэг нээж, залхаан цээрлүүлж байна
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.