Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

УСНЫ ГАЗАР: Жорлонгийн тооллого хийнэ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 15 секунд

Усны газраас нүхэн жорлонгоос үүдэлтэй ундны усны бохирдол болон бусад цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна. Энэ үеэр Усны газрын дарга З.Батбаяр дараах мэдээллийг өглөө. Тэрбээр,

"Гэр хорооллын жорлонтой холбоотойгоор жорлонг 3 ангилж үзэж болохоор байгаа юм.

  • Нэгдүгээрт, Айлын жорлон
  • Хоёрдугаарт, Зуслангийн бүсэд буй жорлон
  • Гуравдугаарт, ААН, байгууллагуудын жорлон.

Тиймээс эхний ээлжид зуслангийн бүсэд байгаа жорлонгуудыг яаралтай нурааж, нэгдсэн байдлаар шийдэх ёстой. Мөн ААН-үүдийн жорлонгийн асуудлыг тулгаж, стандартад нийцсэн жорлон барихыг шаардана. Үүнтэй холбогдуулан бид жорлонгийн тооллого хийнэ. Энэ нь жорлонг 1 гэж тоолох биш. Харин тэр жорлон 2015 онд батлагдсан стандартад нийцэж байна уу гэдгийг тооцно.

Жорлонгийн тооллого гэдэг үгний ард усны нөөцөө хамгаалах гарц байна. 750 мянган гэр хороололд амьдарч байгаа хүнд хэдэн жорлон хэрэгтэй вэ. Миний тооцооллоор 75-100 мянган жорлон байхад л хангалттай" хэмээв.

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг Хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар тараасан хоёр Монгол иргэнийг шалгаж, БНХАУ-ын хуулийн байгууллагад хандсан
Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг Хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар тараасан хоёр Монгол иргэнийг шалгаж, БНХАУ-ын хуулийн байгууллагад хандсан
 
Т.Энхтүвшин: Улс төрийн намын тухай хуулийн өөрчлөлтийн хугацааг Ерөнхийлөгчийн сонгуультай тааруулж оруулж ирж байгаа нь ашиг сонирхлын зөрчилтэй байна