Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЕТГ: Программ ашиглан Ерөнхийлөгчийг Хятадаар ярьж буй бичлэг оруулсан нь ҮАБ-ын эсрэг, МУ-ын нэр хүнд, хөрш орнуудын найрсаг харилцаанд ноцтой заналхийлсэн үйлдэл

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 3 секунд

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Хятадаар ярьж буй бичлэг цахим орчинд цацагдсан. Тэгвэл уг асуудалд Ерөнхийлөгчийн Хэвлэлийн албаны дарга Ө.Золбаяр "Программ ашиглаж Хятадаар ярьсан мэт болгожээ. Монгол Улсын Ерөнхийлөгч аливаа олон улсын хуралд зөвхөн эх Монгол хэлээрээ мэндчилгээ дэвшүүлдэг" тайлбарыг өгсөн байдаг.

Харин өнөөдөр ЕТГ-аас албан ёсоор мэдээлэл хийлээ. Мэдээлэлдээ "Программ ашиглан Ерөнхийлөгчийг Хятадаар ярьж буй бичлэг оруулсан нь Үндэсний аюулгүй байдлын эсрэг, Монгол Улсын нэр хүнд, хөрш орнуудын найрсаг харилцаанд ноцтой заналхийлсэн үйлдэл. Тиймээс хууль хяналтын байгууллагад шалгуулахаар өгсөн.

Ерөнхийлөгчийг Хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, сошиалд оруулсан хүмүүсийг хууль хяналтын байгууллагаас тогтоосон. Мөн БНХАУ-ын холбогдох прокурор хүчний байгууллагад хандсан. Ажиллагаа явагдаж байгаа" гэлээ.

О.Батнайрамдал: “Дарханы төмөрлөгийн үйлдвэр“ ТӨХК-ийг 2014 онд ЗГ-ын тогтоолоор “Кью Эс Си“ ХХК-д шилжүүлсэн
О.Батнайрамдал: “Дарханы төмөрлөгийн үйлдвэр“ ТӨХК-ийг 2014 онд ЗГ-ын тогтоолоор “Кью Эс Си“ ХХК-д шилжүүлсэн
 
Улсын арслан Б.Орхонбаяр маргааш Замын-Үүд сумын 30 жилийн ойн бөхийн барилдаанд зодоглоно
Улсын арслан Б.Орхонбаяр маргааш Замын-Үүд сумын 30 жилийн ойн бөхийн барилдаанд зодоглоно
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.