Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Х.Нямбаатар: Хэлтэс албадын дарга нар хариуцлага үүрэлцэж ажиллаж чадахгүй гэвэл ажлаа өгөөд явах хэрэгтэй

Ангилал
Улс төр Нийгэм
Огноо
Унших
1 минут 11 секунд

Нийслэлийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн болсон. Энэ үеэр Хотын дарга Х.Нямбаатар "Хот, нийтийн аж ахуйн тоног төхөөрөмжийн судалгаа хийхээр БНХАУ-д ажилласан багийнхан мэдээлэл өгсөн. Sany heavy factory, Zoom lion, Shantui зэрэг үйлдвэрүүдэд ажиллаж, Геодези, усны барилга байгууламжийн газарт шаардлагатай хүнд машин механизм болон хот нийтийн аж ахуйд ашиглах тусгай зориулалтын машин, техник, тоног төхөөрөмжийн судалгаа хийсэн байна.

Хот нийтийн аж ахуйн худалдан авах ажиллагааг яаралтай зохион байгуулж, техник, тоног төхөөрөмжийн шинэчлэлт хийнэ. Худалдан авах ажиллагааг НЗДТГ дээр зохион байгуулна. Хэлтэс албадын дарга нар хариуцлагаас зугтдаг байж болохгүй. Худалдан авах ажиллагааны үнэлгээний хороонд бүх дарга нарыг жигд оролцуулна.

Хэлтэс албадын дарга нар хариуцлагаас зугтдаг байж болохгүй. Хэрвээ хариуцлага үүрэлцэж ажиллаж чадахгүй гэж байгаа бол ажлаа өгөөд явах хэрэгтэй" гэлээ.

Монголын тэшүүрчид шорт трекийн төрөлд дэлхийн цомд өрсөлдөх эрхээ авлаа
Монголын тэшүүрчид шорт трекийн төрөлд дэлхийн цомд өрсөлдөх эрхээ авлаа
 
ҮАБЗ-ийн гишүүнээр ажиллаж байсан хүмүүсийг тусгай үүрэгт Элчин сайдаар томилно, тус сайдууд нь гадаадад ажиллаж амьдрахгүй. Мега төслүүд дээр ажиллана