Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Монголын тэшүүрчид шорт трекийн төрөлд дэлхийн цомд өрсөлдөх эрхээ авлаа

Ангилал
Нийгэм Спорт Спорт
Огноо
Унших
1 минут 6 секунд

Герман, Унгар, Болгар улсуудад зохиогдсон шорт трекийн олон улсын тэмцээнд манай улсын тэшүүрийн Үндэсний шигшээ багийн тамирчид амжилттай оролцож, дэлхийн цомд өрсөлдөх эрхээ авлаа.

Тухайлбал, Унгар улсад болсон олон улсын тэмцээний 500 метрийн зайд Э.Мөнх-Эрдэнэ мөнгө, Г.Мөнх-Эрдэнэ хүрэл медаль хүртсэн бол Болгар улсад болсон ОУТХ-ны тэмцээний 3000 метрийн багийн буухиа уралдаанд Э.Мөнх-Эрдэнэ, Т.Тэмүүлэн, Г.Мөнх-Эрдэнэ, С.Ганхөвсгөл нар хүрэл медаль хүртснээр Нидерланд улсад ирэх сарын 02-04-нд болох залуучуудын дэлхийн цомын тэмцээнд уралдах эрхээ авлаа.

Тэгвэл ганцаарчилсан төрлийн эмэгтэйчүүдийн ангилалд Б.Гэрэлтуяа, эрэгтэйчүүдийн ангилалд Г.Мөнх-Эрдэнэ нар алтан медаль хүртснээр БНХАУ-ын нийслэл Бээжин хотод ирэх сарын 08-10-нд болох дэлхийн цомд өрсөлдөх эрхээ авсан бөгөөд тэдэн дээр нэмэгдэж, Унгар болсон тэмцээнээс хүрэл медаль хүртсэн Э.Мөнх-Эрдэнэ уралдах юм.

“Эрдэнэт”-ийн 49 хувьтай холбоотой хэргийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг маргааш болно
“Эрдэнэт”-ийн 49 хувьтай холбоотой хэргийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг маргааш болно
 
Усны ослоор амиа алдсан 20 хүүхдийн 6 нь 2 хүртэлх насны хүүхэд байжээ
Усны ослоор амиа алдсан 20 хүүхдийн 6 нь 2 хүртэлх насны хүүхэд байжээ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд UBN.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. !
UBN.mn сайтын редакц