Хүйтний улирал эхэлсэн энэ үед хүүхдүүд цана, чаргаар гулгах нь ихэсдэг. Гэвч стандарт бус цана чарга унаснаар хүүхдүүд бэртэж гэмтэх тохиолдол их байдаг байна. Энэ талаар ГССҮТ-ийн Хүүхдийн мэс заслын тасгийн эмч Б.Оюундарь дараах сэрэмжлүүлгийг өглөө. Тэрбээр,
"Өвлийн улиралд хүүхдүүд цана, чарганаас унаж гэмтэх тохиолдол маш ихээр нэмэгддэг. Ялангуяа зориулалтын бус газарт, стандартын шаардлага хангаагүй хуванцар чарга, цанаар тоглуулсны улмаас хүндээр гэмтэж тохиолдол олон бий.
Гар, хөлийн хугарлаас эхлээд эрчимт эмчилгээнд орох хүртэл хүндээр гэмтэх тохиолдол гардаг учраас аль болох эрүүл, аюулгүй байдлыг нь хангаж, гадуур худалдаалж байгаа нимгэн, стандарт бус чаргаар битгий тоглуулаарай" гэв.